Monday, October 29, 2012

http://health.niigem.mn/content/23631.shtml
Гуравдахь шүдлэлт буюу имплант 2011 оны 10 сарын 12
Имплант гэж юу бэ?

Имплант нь дэлхийн хэмжээнд аль 80-аад оны тєгсгєл 90-ээд оны эхээр єргєн хэрэглэгдэж, олон танигдаж эхэлсэн. Ер нь хvн амьдрах хугацаандаа 2 дахин шvдэлдэг, шvдэлбэртэй болдог. Харин имплант дэлхийн хэмжээнд 3 дахь шvдэлбэр гэж хvлээн зєвшєєрєгдєєд байгаа. Шvдний имплант гэдэг нь нэг vгээр хэлбэл хиймэл ёзоор бєгєєд тvvнийг тухайн хvний доод эрvvний яс болон дээд хоншоорын ясанд суулгаснаар шvдэлбэр буюу цєгцийг тогтоож барих боломжтой болгодог. Тийм учраас имплант нь єєрийн байгалиас заяасан шvднээс бараг ялгаагvй учир 3дахь шvдэлбэр гэж нэрэлдэг.

Имплантыг хэд орчим насны хvмvvс хийлгэж болох вэ?

Насны хэмжээ бол 16-с дээш насны хvмvvст ерєнхийдєє хийж болдог. Гэхдээ тухайн хvний ясны хэмжээнээс их хамаарна. Эсрэг заалт бол тухайн хvн маань шvдээ авахуулсны дараа удсан тохиолдолд ясны хатингаршил болдог. Ясны хэмжээ бага тохиолдолд имплант суулгах боломжгvй. Мєн шvдээ хавирдаг рефлекстэй хvмvvст эсрэг заалттай байдаг.

Q-Implant-ийн давуу тал?


Q-Implantын онцлог нь Нэгдvгээрт энэ нь Нэг биет имплант юм.

Хуучин хэрэглэж байсан имплантууд бол их бие, хvзvv, толгой гээд 2 vетэй, 3 vетэй салангид бvтэцтэй байсан

Q-Implant-н єєрийнх нь бvтэц нь шvдний бvтэцтэй маш ойролцоо байдаг.

Нэг биет байдаг шинжээс нь шалтгаалан тvvний давуу тал нь гардаг.

- Урьд хийгддэг байсан имплант нь ойролцоогоор 6-9 сарын дотор хийгддэг байсан. Харин Q-Implant маань хоншоор, эрvvний алинд нь суулгах гэж байгаатай уялдан 2-3 сарын дотор л хийгддэг vйл ажиллагаа юм. Энэ нь нэг талаар хагалгааны хугацааг багасгах, нєгєє талаар vйлчлvvлэгчийн шvдтэй болох хугацааг нь богиносгодог.

- Мэс ажилбар маань хялбар болсон. Нэг имплантыг баримжаагаар 15-25 минутын дотор суулгах боломжтой.

- Q-Implant-н vзvvр нь шовх байдаг. Хэрвээ тухайн мэс ажилбарын vед тухайн хvний зуултаас шалтгаалаад имплантаа илvv гvн суулгах шаардлагатай болвол (мэдээж боломжтой нєхцєлд л шvv дээ, хамрын хєндийн синусын байрлал, мэдрэлийн сувгаа хараад хэрвээ боломжтой гэж vзвэл), боломжтой бол Q-Implant-аа цааш нь илvv чангалах боломжтой бєгєєд Q-Implant маань ясыг тэлээд гvнрvv нь орох боломжтой байдаг. Бусад мохоо vзvvртэй имплантуудад ийм давуу тал байхгvй.



Имплантыг Ямар материалаар хийдэг вэ?

Аль ч имплантын хувьд ялгаагvй нарийн технологиор, ариутгалын єндєр тvвшинд хийгддэг. Ер нь ямар ч имплантыг Титан металлаар хийдэг. Титан нь хvний биед суулгахад харшил єгєх нь маш бага байдаг. 100 хvнд суулгахад 5-10% нь л харшил єгєх магадлалтай байдаг. Энэ бол бусад металлуудтай харьцуулахад маш бага vзvvлэлт юм.

. Имплант нь харьцангуй шинэ ойлголт. Энэ эмчилгээг мэдэхгvйн улмаас, амны хєндийн эрvvл ахуйн мэдлэг муугаас шvдээ авхуулчихаад маш удаан хугацаанд явдаг. Шvдгvй удаан хугацаанд явах нь хоол боловсруулах системд муу нєлєє vзvvлж байдаг. Хоол хvнсний зvйлийг дутуу зажлах, бvхлээр залгих зэргээс шалтгаалаад хоол боловсруулах замын эрхтнvvд гэмтэн улмаар ходоодны шархлаа зэрэг суурь євнvvд vvсдэг