Wednesday, December 21, 2011

Take care your children's teeth

Хүүхдийнхээ шүдийг хамгаалаарай. Сүүн шүд, байнгын шүд: Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд гардаг. 2 нас хагастайд нь сүүн шүд ургаж дуусах ба дээрээ 10, доороо 10 шүдтэй болсон байна. Хүүхдийг 6 настайд нь сүүн шүд байнгын шүдээр солигддог. Байнгын шүдний даралтаар сүүн шүдний цөгц сурвалжгүй болж өөрөө унадаг. 6-13 насанд байнгын шүднүүд ургаж гүйцдэг. Адаг /агт/араа нилээд хожуу гарах ба эсвэл огт гарахгүй. Дээд хоншоор, доод эрүүнд нийтдээ 32 байнгын шүд байрлана. Шүд, буйл эрүүл байхын ач тус: Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Шүд хоолыг бутлаж жижигэрүүлдэг. Харин мах, ногоог амны хөндийд сайтар бутлаагүйгээс болж хүний биед хэрэгцээтэй тэжээллэг бодисуудыг /витамин, эрдэс/ авч чадахгүйд хүрдэг. Шүд эрүүл байвал цоорсон шүднээс бусад эрхтэд халдвар тархах аюулгүй болно. Шүд мөн хэл яриа гоо сайхны чухал үүрэгтэй. Үүдэн шүд байхгүй бол бид ихэнх үгийг тод хэлж чадахгүй. Эрүүл шүд, буйлтай хүн сайхан харагдахаас гадна амнаас эвгүй үнэр гарахгүй, шүд, буйл өвдөхгүй, шүдний эмчилгээнд мөнгө үрэхгүй зэрэг олон сайн талтай.

No comments: